Солонгос маягын эртний цэцэрлэгт байшин
Солонгосын дээр үеийн цэцэрлэгт байшин нь энгийн хүний нүдээр харахад Хятад болон Японоос ялгархааргүй хоорондоо маш их ижил төстэй харагддаг. Солонгосчууд дээр үед Хятад болон Японы цэцэрлэгт байшинг нилээд нэвтрүүлэн бариж байсан бөгөөд яаг Солонгос маягын цэцэрлэгт байшин одоогоор цөөн тооны үлдсэн байдаг бөгөөд Гочанг хэмээх энэхүү цэцэрлэгт байшин нэгэн жишээ юм. Хятад ба Япон маягын байшингуудаас ялгарах энгийн жишээ нь уулын өвөрт мөн байшин дотроос харахад ихэвчлэн уулан тал ба ой модруу гол хэсэг нь чигэлсэн байдаг аж түүгээрээ байгалийн болон уул хадны тансаг мэдрэмжийг мэдэрдэг байжээ. Хятад маягын цэцэрлэгт байшингын гол ялгаа нь хашаагаар хүрээлэгдсэн байх бөгөөд гадна талаасаа дотор юу байгаа нь харагдахгүй бөгөөд дотор нь ороход ганц хаалгатай байх бөгөөд заавал байшингаар дамжин гэрийн гадна цэцэрлэгийг харах боломжтой байдаг.














